Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн Академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн Эмирет профессор Т.Доржид Ардын багш цол, МУИС-ийн профессор С.Даваад Монгол Улсын Гавьяат багш цол тус тус хүртээлээ. Мөн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан дэд захирал П.Дэлгэржаргалыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.
Өнөөдөр /2021.11.24/ МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр нар төрийн дээд шагнал, одон хүртсэн багш нараа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Төрийн дээд шагнал, одон хүртсэн эрхэм багш нартаа цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.