Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Б.Цэнгэл, Антропологи, археологийн тэнхимийн зөвлөх дэд профессор З.Батсайхан нарыг Алтангадас одонгоор шагнасан байна.
Өнөөдөр /2021.12.06/ МУИС-ийн захирал Б.Очирхуяг төрийн дээд одонгоор шагнагдсан багш нарт одонг гардуулан хүлээн авч уулзлаа.
Төрийн дээд одонгоор шагнагдсан эрхэм багш нартаа цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.