Австрийн Холбооны улсын Шинжлэх ухаан, боловсрол, судалгааны яамны Эрнст Махын тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Хэн өргөдөл гаргаж болох вэ?

  1. Австри улсаас өөр улсад суралцаж буй докторын болон докторын дараах хөтөлбөрийн оюутнууд
  2. Австри улсаас өөр аль ч улсад 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойно төгссөн, тус улсад эрдэм шинжилгээний ажил хийх хүсэлтэй докторын болон докторын дараах хөтөлбөрийн оюутнууд
  3. Австри улсаас өөр улсын дээд боловсролын байгууллагад багшаар ажиллаж буй доктор зэрэгтэй эсвэл докторын дараах хөтөлбөрт суралцагсад

Хугацаа: 1-9 сар

Насны хязгаар: 35 нас (1986 оны 10 дугаар сарын 01-нд болон хойш төрсөн байх)

Тэтгэлэг: сард 1,050 (доктор) /1,150 евро (докторын дараах)

Улс: Австри

Тэтгэлэг олгогч байгууллага: Австрийн Холбооны улсын Шинжлэх ухаан, боловсрол, судалгааны яамны санхүүжилттэй Австрийн Боловсрол, олон улсын хамтын ажиллагааны агентлаг

Өргөдөл хэрхэн мэдүүлэх вэ? : https://grants.at/en – > хуудас доторх “apply now” гэсэн ногоон товчлуур даран бүртгүүлнэ.

Өргөдөл гаргах эцсийн хугацаа: 2022 оны 02 дугаар сарын 01

Дэлхий дахинд зарлагддаг Эрнст Махын тэтгэлэгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Австри улсын тэтгэлэгийн мэдээллийн сангийн http://www.grants.at/en хуудаснаас эсвэл EURASIA-PACIFIC UNINET багийн eurasiapacific@vetmeduni.ac.at, eurasiapacific@oead.at хаягаар захиа бичин асууж болно.

Хамтын Ажиллагааны Хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар