Ховд Их Сургуулийн Хими-Биологийн тэнхимийн докторант Моголцог овогтой Отгонбаатар “Хар-Ус нуурт шинээр нутагшуулсан ондатр (Ondatra zibethicus Linnaeus, 1766)-ын биологи, экологийн судалгаа” сэдвээр, МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн докторант Чулуунбат овогтой Сувдцэцэг “Монгол орны хоовгоны (Insecta: Trichoptera) олон янз байдал, бүлгэмдэлд орчны хүчин зүйлсийн үзүүлэх нөлөө” сэдвээр биологийн ухааны докторын зэрэг хамгаална.
Докторын зэрэг хамгаалах хурал 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14.00 цагт МУИС-ийн I байрны 320 тоот танхимд болно.