“ОЮУНЫ ӨМЧ-ийн сургалт зохион байгууллаа

Share Button

2020 оны 10 дугаар сараас эхлэн ИТДТ-өөс Оюуны өмчийн газар, “TISC” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр оюуны өмчийн сургалтыг МУИС-ийн тэнхим, лаборатори, хүрээлэн, төвүүдэд буюу тодорхой зорилтот нэгжүүдэд сонирхсон сэдвээр зохион байгуулж байна.

Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимээс багш, судлаачиддаа зориулж сургалтын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай ба 2021 ону 12 дугаар сарын 16-ны өдөр “Оюуны өмч” сургалтыг ИТДТ-тэй хамтран зохион байгууллаа.

Тус сургалтад ОӨГ-ын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Оюуны өмчийн төрөл, ангилал ба эрхзүйн зохицуулалт” сэдвээр сургалт орж сургалт, судалгааны үйл ажиллагаанд хамаарах оюуны өмчийн эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Инноваци, технологи дамжуулах төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар