Хөх Түрэгийн Билгэ хааны тахилын онгоны үнэт эрдэнэс нээж олсны 20 жилийн ой, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярын дурсгалд зориулан “Билгэ хааны үнэт эрдэнэс” бүтээлээ хэвлүүллээ.
Энэхүү бүтээлийг гаргахад хамтран зүтгэсэн доктор А.Энхтөр, профессор Ж.Гэрэлбадрах нар болон хэвлэн нийтлэхэд туслалцаа үзүүлсэн МУИС-ийн ШУС, Археологийн судалгааны төв, Антропологи, археологийн тэнхим, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн нийт хамт олон, найз нөхөддөө гүн талархал илэрхийлье.