STEM салбарт суралцах охидыг дэмжих тэтгэлэг гардууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль, Women Empowerment Mongolia (WE Mongolia)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу STEM салбарт суралцах охидыг дэмжих тэтгэлэг гардуулах ёслол  боллоо.

Women Empowerment Mongolia (WE Mongolia) нь АНУ-ын Виржиниа мужид бүртгэлтэй ашгийн бус эмэгтэйчүүдийн байгууллага бөгөөд АНУ-ын Вашингтон мужийн Сиатл, Хойд Каролина мужийн Шарлот хотуудад салбартай, Улаанбаатар хотод сайн дурын багийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Мэдээлэл, мэдлэг, менторт суурилсан нөлөөллийн хүрээг бэхжүүлэн, охид эмэгтэйчүүдэд STEM-ийн чиглэлээр суралцах боломжийг нээж, охидын манлайллыг дэмжих замаар жендерийн тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулж МУИС-ийн суралцагч нарт жил бүр уламжлал болгон олгохоор болсон билээ.

Ёслолын ажиллагаанд Women Empowerment Mongolia (WE Mongolia)-ийн Монгол дахь  үйл ажиллагааг хариуцсан төлөөлөгч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга П.Хорлоо, СХД-ийн засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч профессор Н.Оюун-эрдэнэ, Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн  туслах Н.Оюундарь нар суралцагчид сурлагын амжилт хүсэн ерөөн тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.

2021-2022 оны хичээлийн жилд нээлттэй зарлагдсан хугацаанд  STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн чиглэлээр суралцан, мэргэжлээрээ ажиллах  хүсэлтэй, сурлага сайтай 2-р түвшний  эмэгтэй суралцагчид материалаа ирүүлж,  Women Empowerment Mongolia (WE Mongolia) байгууллага эцсийн шатны сонгон шалгаруулалтыг хийн тэтгэлгийн болзлыг хангасан  5 суралцагчид тэтгэлэг олголоо.

Тэтгэлэгт шалгарсан суралцагчид

Овог Нэр Хөтөлбөр Түвшин
1 Ганболд Мөнхцэцэг Програм хангамж 2
2 Баатарцогт Бямбацэцэг Статистик 2
3 Банзрагч Болормаа Мэдээллийн технологи 2
4 Эрдэнэбат Намуунзул Програм хангамж 2
5 Баяртогтох Хонгорзул Мэдээллийн технологи 2

            

 

ХШУИС, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар