“Европ судлал: хэл шинжлэл, олон улсын харилцаа, орон судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Share Button

“Европ судлал: хэл шинжлэл, олон улсын харилцаа, орон судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний VI хурлыг МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн Европ судлалын тэнхим, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, ШУА-ийн ОУХ-ны хүрээлэн, Хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран 2022 оны 4 дүгээр сарын 8-ны баасан гарагт цахимаар зохион байгуулна.

Тус хурал нь Монгол Улс болон гадаад орнуудын их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Европын түгээмэл хэл (англи, франц, герман, итали, испани, орос, польш, чех)-ний сургалт, хэл шинжлэл, олон улсын харилцаа, орон судлал, орчуулгын судалгааг гүнзгийрүүлж багш, судлаачдын чадавхыг хөгжүүлэх, хамтран мэдлэг бүтээх, түгээх ач холбогдолтой үйл ажиллагаа юм.

Хурлын зорилго: Монгол Улсад Баруун болон Төв, зүүн Европын улс орнуудын хэл, уран зохиол, түүх, соёл, боловсрол, нийгэм эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлалыг хөгжүүлэх, их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын багш, судлаачдын мэдлэгийг түгээх, тэдний чадавхыг нэмэгдүүлэх, Европ судлалыг олон улсын харилцаа, орон судлал, хэл шинжлэл ба орчуулга зүй, гадаад хэлний боловсролын орчин үеийн сургалт, судалгааны чиг хандлагад ойртуулах, туршлага, мэдээлэл солилцох, цаашид хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр боловсруулах санаачилга боломжийг хэлэлцэх зорилготой.

Хурлын хамрах хүрээ: Дотоод, гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоо оролцох боломжтой.

Салбар хуралдаан: 

  • Олон улсын харилцаа, орон судлал
  • Хэл шинжлэл, орчуулга зүй
  • Гадаад хэлний боловсрол

Та бүхэн “Европ судлал: Хэл, соёл, олон улсын харилцаа, орон судлал” сэдэвт олон улсын ЭШХ-д хэлэлцүүлэх  илтгэлийн сэдэв, хураангуйг 2022 оны 2 дугаар сарын 28-ны дотор хурал зохион байгуулах ажлын хэсгийн europeanstudies.num@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [332.11 KB]

Зохион байгуулах ажлын хэсэгтэй

холбоо барих хаяг:

Ажлын хэсгийн дарга: МУИС, ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим Г.Бат-Учрал, Утас: 99016220

Ажлын хэсгийн нарийн бичиг: МУИС, ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим Г.Эрдэнэнаран, Утас: 99880083

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар