МУИС-ийн ШУС-ийн харьяа “Цэвэр Энергийн Технологи Хөгжүүлэлтийн Судалгааны Лаборатори” байгуулагдсаны 10 жилийн ойн баярын эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 12 дугаар сарын 25-нд болж өнгөрлөө.

Тус судалгааны лаборатори нь 2011 онд “Нүүрсний судалгааны төв” нэртэй байгуулагдаж байсан бөгөөд судалгааны чиглэл, цар хүрээгээ өргөжүүлэн тэлж, үйл ажиллагаагаа явуулж байна. БНСУ, Япон, БНХАУ, Канад зэрэг улсын их сургууль, судалгааны институт болон компаниудтай хамтран ажиллаж туршлага солилцож, судалгааны багаж төхөөрөмж, шинжилгээний арга технологио нэмэгдүүлсээр байгаа юм.

Судалгааны төвийн үйл ажиллагаа нь шатах ашигт малтмалын боловсруулалт, хийн болон хатуу түлшний технологийн хөгжүүлэлт, энергийн катализаторын хөгжүүлэлт гэсэн үндсэн чиглэлүүдээр явагддаг. Тус лаборатори байгуулагдсаны 10 жилийн ойн баярын үйл ажиллагаанд төгсөгч оюутнууд, судалгааны багийн гишүүд болон хүндэт багш нар уригдан оролцлоо.