2021-2022 оны өвлийн улирлын докторын төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо

Share Button

Өнөөдөр /2022.01.26/ Монгол Улсын Их Сургуулийн 2021-2022 оны өвлийн улирлын докторын төгсөлтийн диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа МУИС-ийн Хурлын танхимд боллоо. 2021-2022 оны хичээлийн жилд төгсөж буй докторын зэрэгтэй төгсөгчдөд эрдмийн баярын мэндчилгээ дэвшүүлж МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал, доктор Н.Баатарбилэг үг хэлэв.

2021-2022 оны өвлийн төгсөлтөөр докторын зэрэгтэй 12 төгсөгч энгэрийн тэмдэг, дипломоо гардан авсан юм.

  1. Төмөр-Очир Батбаяр /Археологийн доктор/
  2. Баатарнаран Цэцэнцолмон /Антропологийн доктор/
  3. Дамдинсүрэн Оюун /Боловсрол судлалын доктор/
  4. Дорж Өсөхжаргал /Биологийн доктор/
  5. Мижиддорж Цэрэннадмид /Биологийн доктор/
  6. Чулуунбат Сувдцэцэг /Биологийн доктор/
  7. Энхболд Алтанболд /Газарзүйн доктор/
  8. Далхжав Отгонсүрэн /Физикийн доктор/
  9. Пүрэвдорж Даваапил /Урлаг судлалын доктор/
  10. Цэнд Оюунтунгалаг /Сэтгүүл зүйн доктор/
  11. SANBUER /Хэл шинжлэлийн доктор/
  12. Чимэддорж Болормаа /Химийн доктор/

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар