Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарын гурван жилийн ажлыг тус сургуулийн багш нар “Хангалттай” гэж дүгнэлээ

Share Button

МУИС-ийн дүрмийн холбогдох заалтын дагуу Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, профессор Д.Заяабаатар гурван жилийн ажлын тайлангаа ШУС-ийн багш нарт танхим болон цахим хосолсон хэлбэрээр танилцуулж тус сургуулийн багш нар бүрэлдэхүүн сургуулийн захирлын гурван жилийн ажлыг үнэллээ.

Ажлын тайланд нийт 339 багш үнэлгээ өгөхөөс 326 багш үнэлгээ өгсөн бөгөөд үүнээс 280 багш буюу үнэлгээ өгсөн нийт багш нарын 86 хувь нь Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарын гурван жилийн ажлыг “Хангалттай” гэж дүгнэсэн байна.

Ажлын тайлангаа дүрмийн дагуу цаг хугацаанд хамт олондоо тайлагнаж хангалттай үнэлгээ авсан ШУС-ийн захирал, доктор, профессор Д.Заяабаатар болон Бүрэлдэхүүн сургуулийн захирлын ажлыг үнэлэхэд идэвхтэй оролцсон ШУС-ийн багш нарт ажлын өндөр амжилтыг хүсье.

МУИС-ийн Захиргаа

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар