Өнөөдөр /2022.01.28/ Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн профессор Ц.Ганболд агсныг МУИС-аас сүүлчийн замд нь үдлээ.
Профессор Ц.Ганболд нь 1991 онд МУИС-д улс төр судлалын тэнхимийг үүсгэн байгуулалцаж, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгчээр тасралтгүй 20 жил ажилласан. 2013-2016 онд МУИС-ийн захиргааны зөвлөлийн гишүүн, Нийгмийн ухааны сургуулийн захирал,1994 онд дэд профессор, 2004 онд МУИС-ийн профессор, 2013 онд Монгол Улсын Гавъяат багш, 2017 онд МУИС-ийн дээд шагнал “Эрдмийн элч” медалиар шагнагдсан юм.
Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн профессор Ц.Ганболд агсны өр зөөлөн сэтгэл, нугаршгүй ноён нуруу, хариуцлагатай, зарчимч байр суурь, хань ижил, үр хүүхдүүд, ах дүү, анд найзуудаа гэсэн хайрыг үеэс үед дурсаж, хамт олон, шавь нараа гэсэн халуун дотно хандлага, эрдэм номын авшиг, адис, жанлав, ариусалын хүчит очир, хонх нь мөнх дуурсах болтугай.
Монгол Улсын Их Сургууль