“Нээлттэй боловсрол – 2022” эрдэм шинжилгээний хурал болно

Share Button

Боловсролын нээлттэй эх, нөөцүүдийг боловсролд хэрэглэх онол, арга зүй, судалгааны үр дүн болон бүх түвшний сургалтад ашиглах боломж, тэргүүн туршлагыг танилцуулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Нээлттэй боловсрол 2022” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн 7 дахь удаагийн хурал нь нээлттэй программ хангамж дээр суурилсан боловсролын эх нөөцүүдээр багш, суралцагчдыг динамик материалаар хангах, хөгжүүлэх, хуваалцах, хамтран ажиллах онлайн орчин нөхцлийг бүрдүүлсэн ГеоГебра программ зохиогдсоны 20 жил, Монголын ГеоГебра Хүрээлэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулагдаж байна.

ГеоГебра нь геометр, алгебр, 2D, 3D график, статистик, анализыг ашиглахад хялбар нэгэн багц болгон багтаасан боловсролын бүх түвшинийхэнд зориулсан математиийн программ хангамж бөгөөд дэлхий дахины суралцахуй ба сургахуй шинэчлэл болон шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик (STEAM)-ийн боловсролыг манлайлан дэмжин бүтээгдсэн математикийн динамик программ хангамж юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭШХ вэб хуудас https://www.geogebra.org/m/bwtnemvw -аас үзнэ үү.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар