XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Сургуулийн зөвлөх профессор Чимэддамбын Таамаад Монгол Улсын Гавьяат багш цол хүртээжээ.
МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуу, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр болон МУИС-ийн Ази судлалын тэнхимийн хамт олон өнөөдөр /2022.01.28/ Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн Зөвлөх профессор Чимэддамбын Таамааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Төрийн дээд цол хүртсэн эрхэм багшдаа эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.