Япон Улсын Сайтама их сургуулийн 2022 оны зуны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Англи хэлний TOEFL PBT 550; TOEFL iBT 79; IELTS 6.0 оноотой байх

Бүрдүүлэх материал:

  1. Application form (компьютер дээр бөглөн, Word.doc форматаар илгээх) татах
  2. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
  3. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр (ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
  4. Англи хэлний TOEFL, IELTS батламжийг хавсаргах (хугацаа дуусаагүй байх)
  5. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш)
  6. Цээж зураг 3*4 хэмжээтэй (JPG, PNG өргөтгөлтэй, 50kb хэтрэхгүй хэмжээтэй)

Суралцах хугацаа: 2022 оны 6 дугаар сарын 11 – 7 дугаар сарын 8-ыг хүртэл

Хөтөлбөр:

  • History of Japan and the Asia-Pacific War Through Film (2 credits)
  • Exploring the History of Urban Japan (2 credits)
  • Japanese Material Culture (2 credits)
  • Economic Strategies in Japan and Asia (1 credit)
  • Japanese Language class for absolute Beginners (the first half of A1 of CEFR) /for Beginners(A1 of CEFR) (1 credit)

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөр болон элсэлтийн хураамжаас чөлөөлнө. Дотуур байр, тусгаарлалтын зардал, бусад зардлыг суралцагч хариуцна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цаг. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүйг анхаарна уу. Хүсэлт хүлээн авах хугацааг сунгахгүй тул тодруулах асуултыг studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон асууна уу. Хүсэлт  гаргагч нь бичиг баримтыг зааврын дагуу бүрдүүлэн нэг багц ZIP file болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Цахим шуудан явуулахдаа өөрийн овог нэр, утасны дугаарыг бичсэн байна.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан суралцагчийн материалыг Сайтама Их Сургуульд илгээнэ. Сайтама их сургууль нь сонгон шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг татаж авна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар