Бизнесийн сургуулийн захирал, доктор, профессор Ч.Энхбаярын гурван жилийн ажлыг тус сургуулийн багш нар “Хангалттай” гэж дүгнэлээ

Share Button

МУИС-ийн дүрмийн холбогдох заалтын дагуу Бизнесийн сургуулийн захирал, доктор, профессор Ч.Энхбаяр гурван жилийн ажлын тайлангаа Бизнесийн сургуулийн багш нарт танхим болон цахим хосолсон хэлбэрээр танилцуулж тус сургуулийн багш нар бүрэлдэхүүн сургуулийн захирлын гурван жилийн ажлыг үнэллээ.

Ажлын тайланд нийт 66 багш үнэлгээ өгөх байснаас 60 багш үнэлгээ өгч үүнээс 41 багш буюу үнэлгээ өгсөн нийт багш нарын 68 хувь нь Бизнесийн сургуулийн захирал, доктор, профессор Ч.Энхбаярын гурван жилийн ажлыг “Хангалттай” гэж дүгнэсэн байна.

Ажлын тайлангаа дүрмийн дагуу хамт олондоо тайлагнаж хангалттай үнэлгээ авсан Бизнесийн сургуулийн захирал, доктор, профессор Ч.Энхбаяр болон бүрэлдэхүүн сургуулийн захирлын ажлыг үнэлэхэд идэвхтэй оролцсон Бизнесийн сургуулийн багш нарт ажлын өндөр амжилт хүсье.

 

МУИС-ийн Захиргаа

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар