МУИС, Латвийн Рига техникийн их сургуулийн магистрын хамтарсан давхар зэргийн хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн оюутнууд дипломаа гардан авлаа

Share Button

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн Мэдээллийн технологи магистрын хөтөлбөрийн оюутан О.Дариймаа, Б.Нямхүү, Б.Баяржаргал нар нь МУИС, Латвийн Рига техникийн их сургуулийн магистрын хамтарсан хөтөлбөрийн гэрээний дагуу 2019-2021 оны хичээлийн жилд РТИС, МУИС-д суралцан магистрын давхар зэргийн хөтөлбөрийг амжилттай дүүргэлээ.

Магистрант Б.Баяржаргал “Analysis of human mobility in urban area”, Б.Нямхүү “ Estimating relationship between Air pollution and public health in Ulaanbaatar”, О.Дариймаа “Development of a monitoring system for reducing the spead of infection by using adaptive control” сэдвээр судалгааны ажлаа амжилттай хамгаалж, Латвийн Рига техникийн их сургуулиас Инженерчлэлийн ухааны магистрын зэрэг, МУИС-иас Мэдээллийн технологийн ухааны магистрын зэрэг тус тус давхар хүлээн авлаа. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол талаас дипломуудыг нь гардууллаа.

Дашрамд дурдахад Европын холбооны Эрасмус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй  SMARTCITY: Innovative Approach Towards a Master Program On Smart Cities Technologies (№ 598317-EPP-1-2018-1-BG-EPPKA2-CBHE-JP) төсөл амжилттай хэрэгжиж, эхний үр дүнгүүд гарч байгаад төслийг Монгол талаас удирдан ажилласан МУИС-ийн профессор С.Уянга, МКУТ-ийн эрхлэгч, профессор Н.Оюун-Эрдэнэ, ШУТИС-ийн профессор Я.Наранцэцэг нарт талархал илэрхийлье!

Монгол талаас оюутнуудаа удирдан ажилласан Профессор Н.Оюун-Эрдэнэ, дэд профессор Х.Оюундолгор, дэд профессор П.Далайжаргал нарт мөн талархал илэрхийлье! Хэдийгээр ковидын нөхцөл байдлаас хамааран олон улстай хамтарсан хөтөлбөрөөр суралцахад оюутнуудад маань бэрхшээлтэй байсан ч уг бэрхшээлийг даван давхар зэрэг хүлээн авсан оюутнууддаа баяр хүргэе!

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар