МУИС-ийн оюутнууд өргөдөл мэдүүлэх боломжтой.
IAESTE олон улсын оюутан солилцооны байгууллагын шугамаар мэргэжлээрээ гадаад улсуудад (хавсралтад заасан) богино хугацааны дадлага хийх сонирхолтой оюутнуудыг 2022 оны ээлжит сонгон шалгаруулалтад оролцуулна. Шалгаруулалтад оролцох хүсэлтэй оюутнууд 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны 1-218 тоот болон iaestemongolia@gmail.com хаягаар доорх бичиг баримтыг бүрдүүлэн PDF өргөтгөлөөр явуулна уу.
Үүнд:
- Цахим үнэмлэх (хуулбар)
- Оюутны үнэмлэх (хуулбар)
- Сургуулийн тодорхойлолт
- Дүнгийн хуудас /Голч 2.5-с дээш/
- TOEFL, IBT, IELTS зэрэг шалгалтын оноотой бол онооны хуудас
- Шалгалтын хураамж 5000 төгрөг (Хураамжийг: Дансны дугаар: 1102928189 Голомт банк, Хүлээн авагч: Эрдэм шигжилгээ, инновацийн газар, Гүйлгээний утга: “Нэр, утас, IAESTE бүртгэлийн хураамж” гэж төлнө үү. Мөн төлбөрийн баримтаа хавсаргана уу)
Жич: Шалгаруулалтад орохыг хүсэгчид дараах ажлын саналуудад тавигдсан мэргэжил, курс, ажилд тавигдах болон гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан байхыг анхаарна уу.