Оюутны нийтийн тээврийн цахим төлбөрийн карт захиалга

Share Button

2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд “Оюутны U Money автобусны карт захиалга болон сунгалтаас хоцорсон оюутнууд анхаарна уу. 

Энэ хаврын улирлын 2 дугаар сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 4-нийг хүртэл Даваагаас Баасан гарагуудад 09:00-12:00, 13:30-16:00 цагийн хооронд шинэ карт захиалгын материалыг хүлээн авна. Карт захиалахад дараах зүйлсийг анхаарна уу. 

Үүнд:  

Шинэ карт захиалга 

  • Өмнө нь карт захиалганд огт хамрагдаагүй байх  
  • Мэдүүлгийн маягтыг татаж аваад бөглөсөн байна. Энд дарна уу. 
  • Иргэний үнэмлэхний хуулбар /А4 цаасны голд хэвлэсэн байх/ 
  • Оршин суугаа газрын тодорхойлолт /УБ-д оршин суудаг болон түр оршин суугчийн тодорхойлолт байх/
  • Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана. Гүйлгээний утга дээр регистрийн дугаараа бичнэ./ 

*Оюутны нийтийн тээврийн цахим картаар сард 22 удаа үнэ төлбөргүй зорчих боломжтой. 

Картын сунгалт 

  • Картаа сургуульдаа өгөх шаардлагагүй.  
  • Дараах дарааллын дагуу мэдээллээ үнэн зөв бичиж  (enkhtaivan_ts@num.edu.mn) цахим хаягаар илгээнэ. 
  • Картын 16 орон бүхий тоог бичнэ (Жич. 1610 0000 1000 2000) 
  • Регистрын дугаар бичнэ (Жич. ИП97010200) 
  • Овог нэрээ бүтэн бичнэ (Жич. Батболд Анхбаяр) 
  • Бүрэлдэхүүн салбар сургуулийн нэр бичнэ (Жич. МУИС ХШУИС) 
  • Цахим хаягаа бичнэ
  • Утасны дугаараа бичнэ
  • Сунгалтын төлбөрөө онлайнаар шилжүүлэх боломжтой бөгөөд гүйлгээний утга дээр Утасны дугаар+ U Money картын 16 оронтой тоог бичнэ. Сунгалтын хураамжийн төлбөр 1000 төгрөгийг зөвхөн УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475016875 тоот дансанд тушаана.
  • Тухайн оюутны нэр дээр бүртгэгдсэн картаас зөрсөн тохиолдолд тухайн карт сунгагдахгүй бөгөөд оюутан өөрийн нэр дээр бүртгэлтэй картын дугаарыг хэрэглэгчийн төвөөс лавлан мэдэх боломжтой. 
  • Карт сунгалттай холбоотой мэдээллийг 7015-1289 утсаар лавлана. 

Карт дахин захиалах 

2021-2022 оноос өмнө захиалсан картаа гээсэн, гэмтээсэн, дахин захиалах тохиолдолд доорх төвүүдэд иргэний үнэмлэх, өөрийн биеэр очиж картаа сэргээлгэн авч, сэргээлгэсэн шинэ картаа сургуулийн сунгалтын мэдүүлэгт нэрсээ өгнө. МУИС-ийн хичээлийн 2-р байрны 110 тоотод хандана. Мөн (enkhtaivan_ts@num.edu.mn) цахим хаягаар сунгалтын мэдүүлгийг бичиж илгээнэ. 

Жич. 2021-2022 оны намар авсан шинэ картаа гээсэн, гэмтээсэн, дахин захиалах тохиолдолд дараах төвүүдээс шууд идэвхжүүлэн авна. Сунгалтын мэдээлэл илгээх шаардлагагүй. 

  • Дүнжингарав Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 
  • Драгон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 
  • Мишээл экспо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 
  • 6 буудал/Оргил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 
  • Баянгол/3.4-р хороолол Имарт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 
  • Баянхошуу дэд төв Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 

Санамж:Сунгалтын мэдээлэл илгээсэн тохиолдолд хэрэглэгчийн төвд өөрийн биеэр очин идэвхжүүлнэ. 

Хэрэглэгчийн төв: 

  • Хэрэглэгчийн төв нь “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн төв байр (Нийслэлийн засаг захиргааны IV байр)-ний 3 дахварт байрлана. 
  • Даваа-Баасан гарагуудад 9:00-18:00 цагт ажиллана. Бямба, ням гарагт амарна. 
  • Цахим төлбөрийн карт сунгуулах оюутнууд өөрийн нэр дээрх картыг шалгахдаа смарт картын хэрэглэгчийн төв 70151289, 78111289 дугаарт хандан өөрийн карт мөн эсэхийг шалгуулах боломжтой. 

МУИС-ийн цахим үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнтэй 75754400-1512 утсаар холбогдоно уу.(enkhtaivan_ts@num.edu.mn) 

 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар