Монгол Улсын Их Сургууль болон Ховд Их Сургууль хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Share Button

2022.02.15-ны өдөр Монгол Улсын Их Сургууль болон Ховд Их Сургууль хооронд талууд “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг дэмжих хүрээнд талуудын хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, бүрэлдэхүүн сургууль, багшийн хөгжлийн төвүүдээрээ дамжуулан залуу багш, судлаачдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, харилцан туршлага солилцох, хүний нөөцийн залгамж холбоог бий болгох, оюутан солилцох, дадлагажуулах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд МУИС-ийн талаас, Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуу, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр, Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Ганбат, Ховд их сургуулийн талаас, Захирал Б.Гантөмөр, Хэл зохиолын тэнхимийн багш И.Жавхлан нарын төлөөлөл оролцов.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар