Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан нарыг дэмжих зорилгоор БНЧУ-д зохион байгуулагдах Слав судлалын Зуны сургуулийн хөтөлбөрийг зарлаж байна.
Тэтгэлгийн зорилго: Хоёр улсын засгийн газар хоорондын гэрээний дагуу нийт 3 хүнийг уг зуны сургуульд тэтгэлгээр хамруулах бөгөөд өгөгдсөн орон тооноос гадна хувиараа төлбөрөө төлөх боломж мөн нээлттэй байна. Тэтгэлэг дараах гурван их сургуульд зарлагдсан байна:
- Карлын Их Сургуулийн харьяа Подебради хот дахь Хэл, бэлтгэл сургалтын институт (2022 оны 7 сарын 4-нөөс 7-р сарын 29-ний хооронд)
- Плзень хотын Баруун Бохемийн Их Сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн институт (2022 оны 7 сарын 9-нөөс 7-р сарын 29-ний хооронд)
- Чэскээ Будеёвицэ хотын Өмнөд Бохемийн Их Сургуулийн Урлагийн Факультет (2022 оны 8 сарын 14-нөөс 9 сарын 5-ны хооронд)
Тэтгэлэгт тавигдах шаардлага:
- МУИС-ийн идэвхтэй төлөвийн бакалаврын түвшний оюутан, магистрант докторант, багш, ажилтан /төгсөгч байж болно/
- Европын стандартын чех хэлний А1 түвшний мэдлэгтэй /ерөнхий суурь хөтөлбөрөөр чех хэлийг судалсан байх, эсвэл чех хэлний тодорхой мэдлэгтэй, чех хэлний мэдлэгээ гэрчлэх бичиг баримттай байх ёстой./
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байх
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
- Албан ёсны дүнгийн хуулбар
- Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет (https://www.msmt.cz/eu-and-international-affairs/summer-schools-of-slavonic-studies хаягаар орж татаж авна. Анкетыг англи эсвэл чех хэлээр бөглөнө.)
- Гадаад пасспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
- 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 % (4,5 cm × 3,5 cm)
Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:
- Хоол хүнс ба байрлах газар (өглөөний, өдрийн, оройн хоол багтана)
- Сургалтын төлбөр
- Зуны сургуулийн курсын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ ба аялалд үнэгүй хамрагдах эрх
Тэтгэлэгт дараах зүйлс хамрагдахгүй.Үүнд:
- Олон улсын тээврийн зардал
- Виз олголттой холбоотой зардлууд
- Даатгалын зардал
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
Хүсэлт гаргагч нь бүрдүүлсэн материалаа МУИС-ийн Хичээлийн 2-р байрны 4-р давхарт 429 тоотод Ж. Сүрэнхорд авчирч өгнө. Холбоо барих утас:75754400-2207
Асууж лавлах зүйл гарвал хөтөлбөр хариуцсан багш Д. Энхжаргалтай enjee2011@num.edu.mn и-мэйл хаягаар харилцана уу.
Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас үзэж болно.