Хонг Конгийн их сургуулийн 2022 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Хонк Конгийн их сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Хонг Конгийн их сургуулийн 2022 оны намрын улирлын оюутан солилцоо хөтөлбөр зарлагдлаа.

Суралцах хугацаа 1-2 улирал

Шаардлага:

  1. МУИС-д 2-оос дээш улирал идэвхтэй суралцаж байгаа бакалавр, магистр, докторын оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх)
  2. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй буюу IELTS 7.0, TOEFL IBT 97 оноотой байх /хүчинтэй батламж хавсаргах/

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  2. Дүнгийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  3. Багшийн тодорхойлох захидал. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байх
  4. Англи хэлний онооны батламжийг хавсаргах
  5. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна)
  6. Цээж зураг 2 хувь болон файлаар (4cm x 3cm)
  7. Statement of purpose (өөрийн танилцуулга, хэдийн зорилгыг батгаасан 1-2 нүүр эсээ)
  8. Study plan (Хонг Конгийн их сургуульд суралцах хүсэлтэй байгаа хөтөлбөр зэргийг багтаасан 1-2 нүүр эсээ)
  9. CV (зөвхөн хууль, эрх зүйн оюутнууд нэмэлтээр бүрдүүлнэ)

Сонгох боломжтой кредит, хөтөлбөр:

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлөх бөгөөд оюутны байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 15.00 цаг хүртэл.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байрны 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст авчирч өгөх ба материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутны бичиг баримтыг Хонг Конгийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Хонг Конгийн их сургууль сонгон шалгаруулалтыг хийн элсэлтийн хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар