Өнөөдөр /2022.03.11/ МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг үйл ажиллагаанд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор С.Должин, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, ШУА-ийн гишүүн, академич Т.Ган-Эрдэнэ нар оролцсон юм.
Тус санамж бичгийн хүрээнд МУИС болон ШУА-ийн багш, судлаачид хамтран суурь судалгаа хийх, салбар дундын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, шинжлэх ухааны холбогдолтой хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллах, харьяа лабораториуд, судалгааны дэд бүтцийг нээлттэй болгох, ШУА-ийн залуу судлаачдыг тухайн чиглэлээр нь мэргэшүүлэх зэрэг ажил хийхээр төлөвлөж байгаа юм.