МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн докторант Пүрэвсүрэнгийн Оюунбат “Улаанбаатар хотын хөрсний бохирдол, түүнийг бууруулах арга зам” сэдвээр урьдчилсан хамгаалалтад орно.
МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн докторант Эрдэнэжаргалын Наранхүү “Ландшафтын үзэмжийн аялал-рекреацийн үнэлгээ (Увс аймгийн жишээн дээр)” сэдвээр, МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн докторант Билэгтөвшиний Өрнөлт нь “Монгол улсын аялал жуулчлалын зорих газрыг БНХАУ-ын жуулчдын сэтгэл ханамжаар судалсан нь” сэдвээр Газарзүйн ухааны докторын (PhD) зэрэг тус тус хамгаална.
Газарзүйн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 4 дүгээр сарын 11-ний 13:00 цагт МУИС-ийн 1-р байрны 320 тоот өрөөнд болно.