ХШУИС-ийн “Урлагийн бага наадам-2022” амжилттай боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх, Ухаан Инженерчлэлийн Сургуулийн “Урлагийн бага наадам” 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр МУИС хичээлийн 2-р байрны А зааланд амжилттай боллоо. Урлагийн бага наадам нийт 6 төрлөөр зохиогдож авьяас билэг нь ундарсан оюутнууд маань ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлж салбар сургуулийнхаа шилдгүүдийг тодрууллаа. Энэ жилийн “Урлагийн бага наадам” тэнхим харгалзахгүй баг бүрдүүлж орох боломжийг бий болгосон мөн хараахан багтай болж чадаагүй тохиолдолд хувиараа орох боломжийг бүрдүүлж өгсөн нь өмнө жилүүдийнхээс онцлогтой байв. Тэмцээний нийт оноогоор Г.Золбоо ахлагчтай “Кэшүүүс” баг тэргүүлж “Шилжин явах цом”-ын эзэд боллоо.

Үзэгчдийн дундах тэмцээнд Э.Энхсайхан, Х.Эрхэмбаяр, Э.Сарнай нар үзэгчдийн саналаар тэргүүлсэн тул үнэ бүхий зүйлээр шагнуулсан байна.  Нийт оролцсон оюутнууддаа талархал илэрхийлье.

Урлагийн нийт үзүүлбэрийг дараах холбоосоор нэвтэрч үзээрэй.  https://www.facebook.com/watch/seas.num.edu.mn/301383005435338/

Гоцлол дуу

1 дүгээр байр – Г. Мөнхтамир /түвшин I/

2 дугаар байр – Б. Номунбилэг /түвшин I/

3 дугаар байр – Б. Хүслэн /Кэшүүүс баг/

3 дугаар байр – Б. Болортөгс

Цэнгээнт бүжиг

1 дүгээр байр – “Кэшүүүс” баг

2 дугаар байр – “NM80” баг

Хөгжим

1 дүгээр байр – “Кэшүүүс” баг

2 дугаар байр – “NM80” баг

Язгуур урлаг

1 дүгээр байр – “NM80” баг

2 дугаар байр – “Legends”

3 дугаар байр – “Кэшүүүс” баг

Хамтлаг дуу

1 дүгээр байр – “SEASPealla” хамтлаг

2 дугаар байр – “NM80” баг

3 байр- “Кэшүүүс” баг

Чөлөөт бүжиг

1 дүгээр байр – “Кэшүүүс” баг

2 дугаар байр – “Peaches” хамтлаг

3 дугаар байр – “NM80” баг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар