“ДАВЛАГАА-2022” богино өгүүллэгийн наадам боллоо

Share Button

МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Утга зохиолын нэгдэл болон СУИС-ийн Ярих урлаг, утга зохиолын тэнхимтэй хамтран их, дээд сургуулийн оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн наадам 2022 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр МУИС-ийн Номын санд болж өнгөрлөө.

Тус наадамд МУИС, СУИС, АШУҮИС, МУБИС, MIU зэрэг таван төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн 28 оюутны 49 бүтээлээс МУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийн IV түвшний оюутан Ө.Сумъяагийн “Бурханы гурван үеийн намтар”, МУИС-ийн Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийн III түвшний оюутан Ө.Дэлгэрдалайн “Аав”, МУИС-ийн Сэтгэл судлал хөтөлбөрийн IV түвшний оюутан Т.Туулын “Итгэл эсвэл сэтгэл”, МУИС-ийн Нийгмийн ажил хөтөлбөрийн IV түвшний оюутан С.Оюунтуяагийн “Хүүшийн солиот” өгүүллэг тус тус шилдгээр шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйл дурсгав.

Мөн шилмэл 8 бүтээлийг СУИС-ийн оюутнууд урнаар уншиж үзэгчдийн хүртээл болгосон болно. Хамтран зохион байгуулсан СУИС-ийн Ярих урлаг, утга зохиолын тэнхимийн багш хамт олон болон оюутнуудад талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар