Цагдаагийн байгууллагын ажилтнууд оюутнуудад хууль, эрх зүйн яриа хийв

Share Button

Цагдаагийн байгууллагаас иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг багасгах, тэднийг зөв үйлдэлд уриалах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөвийг зөвлөе” арга хэмжээг их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлстийн цагдаагийн ажилтнууд МУИС-ийн оюутны 2 дугаар байрны оюутнуудад Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хууль, журмын талаар яриа, таниулга хийлээ.
Оюутнуудад зориулсан хууль, эрх зүйн сургалт, мэдээлэл, яриа таниулга цувралаар үргэлжлэн явагдана.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар