МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд Оюутны Урлагийн Их Наадам-2022 амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Урлагийн Их Наадам – 2022”- ийг Оюутан, төгсөгчийн хэлтсээс 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар театрын их танхимд амжилттай зохион байгууллаа.

МУИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн Урлагийн их наадамд МУИС-ийн ШУС-БУС, ШУС-НУС, ШУС-ХУС, БС, ХШУИС, ОУХНУС нийт 250 гаруй авьяаслаг оюутан залуус оролцож авхаалж самбаа авъяас чадвараараа сорьж өрсөлдлөө.

Танхим дүүрэн үзэгч, хөгжөөн дэмжигчдийн халуун алга ташилтаар бүтэн өдрийн турш үргэлжилсэн энэхүү наадмын нээлтэнд МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал доктор Д.Бадмаанямбуу, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал доктор Ц.Болормаа, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор С.Должин, ОТХ-ийн дарга, доктор М.Эрдэнэчимэг тус наадмын зохион байгуулалтад хамтран ажилласан МУИСОХ, Оюутан Конгрессийн тэргүүн Н.Мягмарсүх нар оролцсон юм.

Урлагийн их наадмын шүүгчээр Улсын драммын эрдмийн театрын жүжигчин МУГЖ Г.Амгаланбаатар 

Үндэсний урлагийн их театрын бүжигчин МУГЖ А.Даваахүү

СУИС-ийн хөгжмийн урлагийн сургуулийн орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимийн багш МУСТА Д.Пагмадулам нар ажиллалаа.

Сургууль сургуулийн “Оюутны урлагийн бага наадам”-аас шигшигдэн гарч ирсэн оюутнуудын тоглолт бүр үзэгчдийн таашаалд хүрч, мэргэжлийн түвшний дуучин, жүжигчнээс дутахааргүй авьяас чадвартай гэсэн үнэлэлтийг ч авч байсан гэдгийг энэ дурьдан хэлэх нь зүйн хэрэг биз.

Мэндчилгээ, гоцлол дуу, ардын болон язгуур урлаг, хөгжим, цэнгээнт бүжиг, хамтлаг дуу, хамтлаг бүжиг/чөлөөт/ гэсэн 7 төрлөөр өрсөлдөж, нийт багийн дүнгээр

1-р байранд Бизнесийн сургуулийн баг хамт олон

2-р байранд Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын баг хамт олон

3-р байранд Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургуулийн баг хамт олон тус тус байрыг эзэлж бусдыгаа манлайлж өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.

Шагналт байранд:

Мэндчилгээ: Шилдэг  мэндчилгээ Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын баг хамт олон

Гоцлол дуу:

  1. ОУХНУС
  2. ШУС-ХУС
  3. ШУС-НУС

Ардын болон язгуур урлаг: 

  1. ХШУИС
  2. БС
  3. ШУС-НУС

  Цэнгээнт бүжиг: 

  1. ХШУИС
  2. Бизнесийн сургууль
  3. ШУС-НУС

  Хөгжим: 

  1.  БС
  2. ШУС-НУС
  3. ХШУИС

  Хамтлаг дуу: 

  1. Бизнесийн сургууль
  2. ХШУИС
  3. ШУС-НУС

  Чөлөөт бүжиг:

  1. БС
  2. ХШУИС
  3. ШУС-НУС

 

Та бүхэн минь  Монгол Улсын тэргүүлэх их сургуульд суралцаж байгаа оюутнаас тодорч, үлгэрлэж байгаа учраас. Оролцогч оюутан бүр энэ өдрийн Ялагч юм шүү.  Та нартаа сурлага, урлагийн амжилт хүсье.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар