“МУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал”-ыг МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн профессор Д.Түмэн хүртлээ

Share Button

Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлээс хамгийн өндөр импакт фактортой сэтгүүлд хэвлүүлсэн чансаа өндөр эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулан “МУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал” олгодог уламжлалтай.

МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Антропологи, археологийн тэнхимийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Түмэнгийн туурвисан “Genomic insights into the formation of human populations in East Asia /NATURE, IF=49.9/ сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл 2020-2021 оны хичээлийн жилийн “Шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-ээр шалгарсан тул “МУИС-ийн захирлын нэрэмжит шагнал”-ыг олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдөр /2022.04.19/ МУИС-ийн захирал Б.Очирхуяг “МУИС-ийн захирлын нэрэмжит шагнал”-ын цомыг гардуулан өглөө.

Жич: Профессор Д.Түмэн 2020-2021 оны хичээлийн жилд АНУ-ын Аризона болон Калифорнийн их сургуулиудад зочин профессороор ажиллаж байсан тул шагналыг гардуулах боломжгүй байсан юм.

Профессор Д.Түмэнгийн цаашдын судалгааны ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар