МУИС-ийн Ургамал судлалын тэнхмийн 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Байгалийн ургамал” гэрэл зургийн уралдааны дүн гарлаа. МУИС-ийн ББС, ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, Биологийн хүрээлэн зэрэг байгууллагаас 50 гаруй гэрэл зураг сонирхогч 100 орчим гэрэл зургийг ирүүллээ. Зохион байгуулах комисс, гэрэл зургийн “Гамма” студи мэргэжлийн гэрэл зурагчдаас бүрдсэн баг шалгаруулалт явууллаа.
2-р байр: Доктор, Профессор Ц.Цэндээхүү
МУИС-ийн Биологийн 4-р курсийн оюутан Ш.Баасанмөнх
3-р байр: Амьтан судлалын тэнхимийн багш Н.Батсайхан
Биологийн хүрээлэн Ж.Болдбаатар
Ботаникийн хүрээлэн С.Жавхлан
Тусгай байр: Ботаникийн хүрээлэн Т.Ариунбаатар нарын ирүүлсэн зураг шагналт байрыг эзэллээ.
Оролцогч та бүхний билгийн нүд хурц байх болтугай. Уралдаанд ирсэн гэрэл зургууд Ургамал судлалын тэнхимд хадгалагдах болно.