Олон улсын соёлын өдөрлөгт 10 орны 70 гаруй суралцагч оролцлоо

Share Button

МУИС-д суралцагч гадаад оюутнууд болон гадаад хэл, орон судлал, мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын хамтын ажиллагааг сайжруулах, монгол хэл, гадаад хэлний чадварыг хөгжүүлэх, улс үндэстний түүх, соёлыг сурталчлах зорилготой Олон улсын соёлын өдөрлөг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны  өдөр А Зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Оюутан, төгсөгчийн хэлтсээс зохион байгуулсан тус өдөрлөгт МУИС-д суралцаж буй Лаос,  Өмнөд Солонгос, Хятад, Орос, Унгар, Тайланд, Америк, Тайвань, Япон, Турк гэсэн 10 орны 70 гаруй оюутан залуус оролцож үндэснийхээ гоёлоор гангарч, өөрийн орны язгуур урлагийн үзүүлбэрүүдийг болон нэрийн хоолыг бэлтгэн танилцууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагааг Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нээж тус өдөрлөгийн зорилго, ач холбогдлын талаар танилцуулж, МУИС-д суралцаж буй нийт гадаад оюутанд цаашдын сурлага, хөдөлмөр амжилт хүсэв.

Энэ удаагийн өдөрлөгт МУИС-д Засгийн газар хоорондын гэрээ, Хамтын ажиллагаатай сургуулиас оюутан солилцоо хөтөлбөрөөр суралцагч оюутнууд болон ШУС-ХУС–ийн Ази судлалын тэнхимийн Япон, Солонгос хэл-орон судлал ангийн оюутнууд, Их Британи, Америк судлалын тэнхимийн  англи хэлний оюутны төлөөлөл,  Хүмүүнлэгийн  ухааны салбарын оюутны  зөвлөлийн гишүүд, Talented Student клубийн суралцагч нар тус өдөрлөгт идэвхтэй оролцож, суралцаж буй гадаад хэл, тухайн орны соёлоос танилцуулан  мэндчилж,  урлагийн тоглолт  үзүүлбэрийг  толилуулсан  юм.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар