ХШУИС-ийн Хэрэглээний математик тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн түүхт 80 жилийн ойн хүрээнд ХШУИС-ийн Хэрэглээний математик тэнхимийн “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ыг тус тэнхимийн хамт олон 2022 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр ХШУИС-ийн 221 тоот хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын үндсэн зорилго нь Статистик, Хэрэглээний математик болон Ус, цаг уурын чиглэлээр суралцаж байгаа болон холбогдох чиглэлийн хүрээнд судалгааны ажил бичиж буй бакалавр болон ахисан түвшний оюутнуудыг хамруулах, эрдэм шинжилгээний ажлыг дүгнэх, шилдэг бүтээлийг урамшуулах, харилцан туршлагаа солилцох боломжийг олгоход оршино.

Энэ удаагийн “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-д бакалаврын 5, ахисан түвшний 3 оюутан илтгэлээ хэлэлцүүлсэн бөгөөд Статистик, Хэрэглээний математик болон Ус, цаг уурын чиглэлээр түвшин бүрд 1 оюутныг шалгаруулж “ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУ СУДЛААЧ” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцуулахаар боллоо.

Овог Нэр Эзэлсэн байр Сэдэв

Магистр, докторын түвшин: Хэрэглээний математик

1 Мягмар Хулан 1-р байр Using a complex measure of Product Innovativeness to explain Abnormal Financial Returns

Магистр, докторын түвшин: Цаг уур

2 Цэрэннадмид Бадамханд 1-р байр Cluster analysis with remote sensing satellite data using Sentinel -2

Бакалаврын түвшин: Хэрэглээний математик

3 Энхжаргал Өсөхбаяр 1-р байр Динамик Мальфаттын бодлого
4 Буяндэлгэр Мөнхнаран 2-р байр Тариалангийн талбайн өгөгдлийг дүрс боловсруулалтаар шинжлэх нь

Бакалаврын түвшин: Цаг уур

5 Батдаваа Нямцэцэг 1-р байр Аянга цахилгаантай аадар    тунадасны аэросиноптик          нөхцөлийг WRF тоон                загвараар судалсан дүн

Хуралд илтгэлээ ирүүлсэн нийт оюутнууд болон хуралд оролцсон багш, оюутнууддаа цаашдынх нь эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

МУИС, ХШУИС, Хэрэглээний математикийн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар