МУИС-ийн ХЗС-ийн захирлыг судлан шалгаруулах ажлын хэсэг байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн дүрмийн 4.3.1, 4.4.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн МУИС-ийн захирлын тушаалаар Хууль зүйн сургуулийн захирлыг судлан шалгаруулах ажлын хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгууллаа.

Судлан шалгаруулах ажлын хэсэг нь тухайн бүрэлдэхүүн сургуулийн сургалт, судалгааны ажлын онцлогийг харгалзан түүний удирдлагад тавигдах нарийвчилсан шалгуур, үзүүлэлтүүдийг тогтоох, шаардлага хангасан нэр дэвшигчдийг тодруулах, хамт олны хурлыг зохион байгуулж нууц санал хураалт явуулах, үр дүнг МУИС-ийн захиралд хүргүүлэх ажлыг 2022 оны 5 дугаар сарын 6-ны дотор багтаан зохион байгуулна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар