“Геомэдээлэлзүй -2012” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

Share Button

Мэдээллийн эрин зуун гэгддэг 21-р зуунд шинээр үүсэн бий болсон шинжлэх ухааны салбаруудын нэг бол “Геомэдээлэлзүй” юм. Геомэдээлэлзүй гэдэг нь орон зайн болон шинж чанар өгөгдлүүдийг хооронд нь уялдуулан төрөл бүрийн төлөвлөлт, судалгаа, дүн шинжилгээ хийх зориулалт бүхий мэдээлэл болон системийн цогцолбор юм. Систем нь нэг талаас тодорхой зориулалтаар ашиглагда хмэдээллий ннийлмэл сан нөгөө талаас уг санг удирдан зохион байгуулах компьютерын иж бүрдэл, програм хангамж зэргээс бүрдэнэ.

1987 оноос Үндэсний газарзүйн нийгэмлэгээс(National Geographic ) дунд сургуулиудын дунд “Газарзүйн нэрэмжит долоо хоног”-ийг зохион байгуулсан нь уг өдөрлөгийн эхлэл гэж үздэг ба 1998 онд анх “GIS day” нэрээр зохион байгуулсан. Уг үйл ажиллагааны цар хүрээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2005 онд 74 орны 700 орчим  байгууллага тэмдэглэж байсан бол энэ жил дэлхийн 90 гаруй орны 1800 орчим байгуулллага тэмдэглэж байна.

Манай улсын хувьд энэ жил 4 дэхь жилдээ “GIS Day”-г МУИС-ын Газарзүй, Геологийн сургуулийн “Газарзүйн мэдээллийн систем (GIS), зайнаас тандан судлал (RS)”-ын сургалт, судалгааны лаборатори, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Информатикийн Хүрээлэн болон Монголын Геомэдээлэлзүй Судлаачдын Холбоо хамтран зохион байгуулж байна.

Дашрамд дурьдахад 2009 оны 11-р сарын 18-ны өдөр Монголд анхудаа “Гео-мэдээлэл” блог санаачилан түүнээс хойш жил бүр өөр өөрийн өнгө төрхөөр явагддаж байна. 2010 онд зохион байгуулсан”ГМС-ийн хэрэглээ” сэдвийн доор  энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд өөрийн үйл ажиллагаа явуулж өдөрлөгт  98 байгууллагын 300 орчим хүн, 2011 онд “Тоон ертөнц” нэрийн доор 80 гаруй байгууллагын 160 орчим судлаач оюутнууд оролцож БОЯ-ны Мэдээлэл тооцоолох төвийнхөн өөрийн үйл ажиллагааг сурталчлан нээлттэй хаалганы өдөр болгон оролцосон. Энэ удаагийн Олон улсын газарзүйн мэдээллийн системийн өдрийг тохиолдуулан  геомэдээлэлзүйн салбарын одоогийн байдал, тулгамдаж буй асуудлыг хөндөх, шийдвэрлэх арга аргачлал,шинэлэг санал дүгнэлт дэвшүүлэх, монгол болон гадаад судлаачдын судалгааны арга барил, дадлага туршлагыг нэмэгдүүлэх, ахмад эрдэмтдээс суралцах, эрдэмтэн, судлаачдын бүтээлийг үнэлэх, судалгааны үр дүнг олны хүртээл болгох, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог ойртуулах дэмжих зорилгоор 2012 оны 11 сарын 14-нд “Геомэдээлэлзүй 2012” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болгон зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд гадаад дотоодын 25 байгууллагаас 59 хүний ганцаарчилсан болон хамтын бүтээлүүд тавигдсанаас 14 нь гадаадын судлаачид илтгэл тавьж,  давхацсан тоогоор 90 гаруй хүн оролцлоо. Хуралд тавигдсан илтгэлүүдээс ШУА-ын Инцорматикийн хүрээлэнгийн ЭША А.Энхманлайн “The public open space: a welfare analysis using randomly distributed GIS demographic data”сэдэвт илтгэл шилдэг илтгэлээр шалгарсан юм.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар