Профессор Д.Эрдэнэчимэгийн “Үнэт, өнгөт металлын хими технологи” номын нээлт боллоо

Share Button

МУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн профессор Д.Эрдэнэчимэгийн “Үнэт, өнгөт металлын хими технологи” номын нээлт 2022 оны 5 дугаар сарын 2-нд Эрдмийн танхимд болж өнгөрлөө.  

ХШУИС-ийн захирал Д.Бямбажав үйл ажиллагааг нээж, манай орны уул уурхайн олборлох-боловсруулах үйлдвэрүүд тэр дундаа металлургийн үйлдвэрүүдийн цогцолборуудыг хөгжүүлэх зорилт тавигдаад буй энэ цаг үед оюутан, судлаач болон металлургийн чиглэлээр ажиллаж буй технологич, инженерүүдэд зориулагдан “Үнэт, өнгөт металлын хими технологи” ном хэвлэгдэн гарч байгаа нь үнэ цэнэтэй бүтээл бөгөөд эх орны үйлдвэржилтийг хөгжүүлэх, сайн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаа талаар бахархан хэллээ. 

Номын нээлтэнд ХШУИС-ийн ХБИТ-ийн эрхлэгч, багш профессорууд, ШУС-Химийн тэнхим, Геологийн төв лаборатори, Стандарт Хэмжил Зүйн Газар, ШУА-Хими, хими технологийн хүрээлэн, Эрдэнэт Уулын Баяжуулах Үйлдвэр, Амгалан ДЦС, Грийн-Химистри ХХК, Эрдэнэс силвер ресурс ХХК, ШУТИС-ийн Уул  уурхайн Сургууль, Механик Инженерийн Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, ЭМШУИС, АЛС групп, МУИС-ийн төгсөгчдийн төлөөлөл болон найз нөхөд оролцон бүгд сэтгэлийн үгээ илэрхийлж, халуун дотно яриа өрнүүлэв. 

Номын зохиогч үнэт, өнгөт металлыг химийн сонгомол урвалж ашиглан уусмалд шилжүүлэх, ялгах, цэвэрлэх, задлан шинжилгээ хийх, технологийн боловсруулалт хийх, эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд металлургийн процессын үндсэн зарчим, онолын мөн чанарыг сайтар ухаж ойлгон тохирох технологийн шийдлүүдийг гаргах чадвартай нарийн мэргэжлийн боловсон хүчин манай оронд яах аргагүй шаардлагатай байгаа бөгөөд энэ чиглэлээр бэлтгэгдэж байгаа их, дээд сургуулийн оюутан залуучууд, судлаач болон металлургийн салбарт үйлдвэрийн технологийн процессийг хариуцан ажиллаж буй инженер, технологийн ажилтан нарын мэдлэгийн санд дуслын чинээ ч нэмэр болох болов уу гэж үзээд энэхүү номыг бичсэнээ онцоллоо. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар