“Монголын оюутны спортын V наадам”-д МУИС түрүүлж аваргын алтан цомыг гардан авлаа

Share Button
Монголын оюутны спортын V наадам спортын 10 төрлөөр явагдан МУИС-ийн 113 оюутан оролцож 101 медаль хүртэж ТЭРГҮҮН байрт шалгаран аваргын алтан цомыг гардан авлаа.
МУИС-ийн оюутны баг тамирчид:
1. Сагсан бөмбөгийн төрөлд багийн дүнгээр 1-р байр
• Эрэгтэй алтан медаль
• Эмэгтэй алтан медаль
2. Волейболын төрөлд багийн дүнгээр 1-р байр
• Эрэгтэй алтан медаль
• Эмэгтэй алтан медаль
3. Шатрын төрөлд багийн дүнгээр 1-р байр
• Эрэгтэй алт, хүрэл медаль
• Эмэгтэй алтан медаль
4. Чийрлидингийн төрөлд багийн дүнгээр 1-р байр
• Алтан медаль
5. Гандболын төрөлд багийн дүнгээр 2-р байр
• Эрэгтэй хүрэл медаль
• Эмэгтэй хүрэл медаль
6. Таэквондогийн төрөлд багийн дүнгээр 3-р байр
2 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль
7. Ширээний теннисний төрөлд багийн дүнгээр 3-р байр
2 мөнгөн медаль
8. Жүдо бөхийн төрөлд багийн дүнгээр 6-р байр
1 алт, 4 хүрэл медаль
9. Хөлбөмбөгийн төрөлд багийн дүнгээр 6-р байр
10. Чөлөөт бөхийн төрөлд багийн дүнгээр 10-р байр
1 хүрэл медаль, 1 шагналт байр эзэлж 34 оноогоор их наадмыг тэргүүлж МУИС-ийн биеийн тамирын тэнхим, багш дасгалжуулагч, оюутан баг тамирчид сургуулийнхаа 80 жилийн ойд томоохон бэлэг барьж байна.
Их наадамд амжилттай оролцох бүх боломжоор хангаж өгсөн сургуулийн захиргаа, санхүүгийн алба, хангамж үйлчилгээний газар, хичээл, шалгалтын үеэр таарсан уралдаан тэмцээнд оролцож байсан оюутан-тамирчдаа ойлгож, шаардлагатай чөлөөг нь олгож, бүхий л талаар дэмжсэн багш нар, оюутны шигшээ багийн сэтгэл зүйн бэлтгэлийг дээд зэрэгт хүргэж хамтран ажилласан Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн, багийн болон ганцаарчилсан төрлийн тэмцээнүүдэд дэмжсэн багш ажилтан, оюутнууд, төгсөгчдөдөө талархаж байгаагаа илэрхийлье.
МУИС-ийн баг тамирчид оюутны спортын их наадмуудад:
  • 2005 онд 2-р байр
  • 2009 онд 6-р байр
  • 2013 онд 8-р байр
  • 2017 онд 4-р байранд шалгарч байсан билээ.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар