МУИС-ийн Эрдэм шинжилгээний хэлтэст захиргааны туслах ажилтан шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн магистрант, докторантыг туслахаар ажиллуулах журмын  дагуу Эрдэм шинжилгээний хэлтэст захиргааны 2 туслах ажилтан шалгаруулж ажиллуулна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • МУИС-ийн магистрант эсвэл докторант байх
  • Бичиг хэрэг, архивын стандартын шаардлагыг хангасан баримт бичгийг боловсруулах чадвартай байх
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай байх
  • Бүтээлч, багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай байх

Ажиллах хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний  хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэл: 2022 оны 8 дугаар сарын 24-өөс 9 дүгээр сарын 10-ны 17:30 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байрны 208 тоот өрөөнд материалыг хүлээн авна.

Утас: 75754400-1140

Эрдэм шинжилгээний хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар