МУИС-ШУС-ХУС Их Британи Америк судлалын тэнхимээс жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Монголын Их Дээд сургуулиудын Англи хэлний улсын олимпиад 2022 оны 05 сарын 07-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадад 21 их дээд сургуулийн 130 гаруй бакалаврын түвшиний оюутан Англи хэлийг мэргэжлийн болон мэргэжлийн бус түвшинд судалж буй гэсэн 2 ангилалаар өрсөлдөж, мэдлэг чадвараа сорьсоноос дараах оюутнууд шагналт байр эзлэв.
“АНГЛИ ХЭЛИЙГ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД СУДАЛЖ БУЙ” ангилалд
- 1-р байр: Түвшинжаргалын Мичидмаа (МУИС-ШУС-ХУС; Гадаад хэлний орчуулга /Англи/ – 4)
- 2-р байр: Баасанжавын Эрдэнэсувд (МУИС-ШУС-ХУС; Гадаад хэлний орчуулга /Англи/ – 4)
- 3-р байр: Хашчулууны Ивээл (МУИС-ШУС-ХУС; Гадаад хэл, орон судлал /Америк/ – 3)
- Тусгай байр: Эрдэнэбаярын Хулан (Хүрээ МХТДС; Англи хэлний орчуулга – 4)
“АНГЛИ ХЭЛИЙГ МЭРГЭЖЛИЙН БУС ТҮВШИНД СУДАЛЖ БУЙ” ангилалд
- 1-р байр: Цэнгүүний Ивээл (МУИС-ОУХНУС; Олон улсын харилцаа – 3)
- 2-р байр: Дэмбэрэлнямбуугийн Цэнд-Аюуш (МУИС-ХШУИС; Био-инженерчлэл – 4)
- 3-р байр: Мөнхийн Буяннэмэх (СЭЗИС; Банк – 1)
- Тусгай байр: Цэцэгмаагийн Хангал (СЭЗИС; Бизнесийн удирдлага – 4)
Олимпиадад амжилттай оролцож байр эзэлсэн болон нийт оролцсон оюутнуудадаа баяр хүргэж цаашдын эрдмийн аянд нь өндөрөөс өндөр амжилт хүсье.
МУИС-ШУС-ХУС Их Британи Америк Судлалын Тэнхим