“Хүжийн гал-2” төсөлд МУИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо

Share Button

JCI Монгол байгууллагаас 2012 оны 5-р сард БСШУЯ-тай хамтран ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад өөрийгөө таних, амьдралын зорилгоо тодорхойлж, ируудүйгээ илүү өөдрөгөөр, бодитоор харж, мэрэгжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор “Хүжийн гал” боловсролын төслийг амжилттай зохион байгуулсан билээ. Энэ төслийн хоёр дахь үе шатны арга хэмжээ болох Хүжийн гал-2 төсөл 2012 оны 10 сарын 19-27 хооронд  амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэхүү төслийн зорилго нь их дээд сургуулийн оюутнуудад ажил хэргийн орчинтой бодитоор танилцах боломж олгох, оюутан залуусын сэтгэлгээнд эерэг өөрчлөлт бий болгох боломжийг бүрдүүлэх, оюутнууд сонгосон мэргэжилдээ эзэн болох тэр сэдэл тэмүүллийг бий болгох юм. Төсөл 2 үе шаттай зохион байгуулагдаж, МУИС, ШУТИС, ЭМШУИС, СЭЗДС, МУБИС зэрэг сургуулийн шилдэг 100 оюутнууд хамрагдлаа. Эхний үе шат нь оролцогч бүр өөрсдийн Facebook хуудас нээж, Миний мэргэжил, миний мөрөөдөл гэсэн сэдвээр эссэ бичин байршуулж мөн өөрсдийн мэргэжлийн салбарын талаар холбогдох мэдээлэл оруулж, хүмүүсийг өөрийн хуудсандаа урьж хамгийн их хандалттай байсан эхний гурван оролцогчийг шалгаруулсан. МУИС, МХСС, МАС-3-н оюутан Б. Цолмонтуяа тус уралдаанд маш идэвхитэй оролцож, тэргүүн байр эзэллээ. Хоёр дахь үе шат болох дүгнэлт чуулганы үеэр эхэнд бүртгүүлсэн 20 оюутан илтгэл тавьж, дараагаар нь УИХ-ийн гишүүн С. Одонтуяа, Ганабел институтын захирал П.Гандолгор, төрийн удирдлагын хүрээлэнгийн захирал н.Дэмбэрэл зэрэг хүндэт зочид ирж оюутнуудын асуултанд хариулснаар хаалтын үйл ажиллагаагаа өндөрлөлөө. МУИС-Оюуны Эрэл клубын гишүүд  тус үйл ажиллагааг хамтран зохион байгуулагчаар ажиллаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар