“Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд оролцохыг урьж байна

Share Button

Дэлхийн Хүрээлэн буй орчны өдрийг тохиолдуулан “Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн 5-р бага хурлыг 2022 оны 6-р сарын 3-ны өдөр зохион байгуулна.

Тус хурлыг Монгол улсын их сургууль, Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Монголын хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг санаачлан энэ удаагийн хурлыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Усны газар, Дархан- ХААИС Агроэкологи бизнесийн сургууль, Эко-Ази дээд сургууль, Глобал Аллианс фор Клийн эйр -Монголиа, Ерасмус+ ТАСМЕЕ төсөл хамтран зохион байгуулж байна.

Хуралд их дээд сургуулиудад хүрээлэн буй орчны инженерчлэл, хими, химийн инженерчлэл, механик инженерчлэл, уул уурхайн инженерчлэл, материалын технологи, цаг уур, ус судлал, хүрээлэн буй орчин судлал, ойн аж ахуй, үйлдвэрийн экологи зэрэг хүрээлэн буй орчинтой холбоотой инженер технологи, шинжлэх ухааны чиглэлүүдээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудыг оролцохыг урьж байна.

Илтгэлийн хураангуйг 2022 оны 5-р сарын 27-ныг хүртэл envconfmon@gmail.com цахим хаягаар хүлээн авна.

  • 2022.05.27 Хураангуй хүлээж авах (envconfmon@gmail.com)
  • 2022.05.30 Илтгэлийн төлөвийг тогтох, мэдээлэх
  • 2022.06.03 Хурлын үйл ажиллагаа

Бакалаврын түвшин:

Илтгэлийн хураангуйд үндэслэн хурал зохион байгуулах комисс урьдчилан шалгаруулалт хийж, аман болон ханан хэлбэрээр илтгэл хэлэлцүүлнэ. Аман илтгэгчдээс эхний 3 байр, ханан илтгэлээс шилдэг 1 илтгэл шалгаруулах ба хамтран зохион байгуулагчдын нэрэмжит шагнал гардуулна.

  • 1-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 2-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 3-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал

Ханан илтгэл – шилдэг 1 илтгэл, өргөмжлөл, мөнгөн шагнал.

ХОЛБОО БАРИХ

Утас: 7730-7730 (3208), 91339088

Цахим шуудан: envconfmon@gmail.com

Шалгарсан илтгэлийн өгүүллүүдийг “The Environment” сэтгүүлд хэвлэнэ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар