ШУС-ХУС-ийн Ази судлалын тэнхимийн Солонгос судлалын ахлах багш Б.Дулмаагийн санаачилсан энэхүү тэтгэлгийг БНСУ-ын SKY investment болон хувь хүмүүсийн ивээн тэтгэлгээр ШУС-Хүмүүнлэгийн ухааны салбарын Солонгос хэл–орон судлал, Солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй суралцагчдыг дэмжин анх удаа SKY” сайн үйлсийн тэтгэлгийг олголоо.
Энэхүү тэтгэлгийг цаашид улирал бүр зохион байгуулж Солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчдад олгоно.
SKY” сайн үйлсийн тэтгэлгийн батламж гардуулах ёслол 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр МУИС-ийн хичээлийн 2-р байрны 406 тоот өрөөнд боллоо. Ёслолын ажиллагаанд Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Дулмаа, БНСУ-ын иргэн Хан Жонтаг, Зочин багш Ду Сонгён, Ази судлалын тэнхимийн ахлах багш Г.Эрдэнэчимэг, Ази судлалын тэнхимийн багш Д.Оюунцэцэг, Ази судлалын тэнхимийн багш С.Энхчимэг нар суралцагчид баяр хүргэн тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.
2021-2022 оны хичээлийн жилийн энэ удаагийн тэтгэлэгт Гадаад хэлний орчуулга (Солонгос) хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч Б.Төгөлдөр, 2-р түвшний суралцагч С.Энхжин, Б.Анударь нар шалгарч тэтгэлгийн батламжийг хүлээн авлаа.
Тус тэтгэлгийг гардан авсан суралцагчдадаа цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэн ерөөе.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС