Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын төрийн одон, медалиар шагналаа. Үүнд Ардын багш цол тэмдгээр МУИС-ийн МКС-ийн багш доктор профессор, академич А.Мекей, Гавъяат багш цол тэмдгээр ХХИС-ийн багш, доктор профессор А.Мөнгөнцэцэг, ОУХС-ийн багш, ШУ-ны доктор Ц.Саранцэцэгийг тус тус шагнасан юм. Мөн түүнчлэн “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Г.Хүүхэнхүү /ФЭС/,Л.Дэмбэрэл /ФЭС/, Д.Базардорж /ББС/, Ж.Урангоо /НШУС/, С.Отгонжаргал /НШУС/, М.Базаррагчаа /МХСС/, Э.Гүргэмжав /ЭЗС/, Ж.Октябрь /ХС/ нарыг, “Алтан гадас одон”-оор Д.Гармаа /МКС/, Ц.Ганцог /ФЭС/, Ц.Гомбосүрэн /НШУС/, Ц.Эрдэнэцэцэг /ГХСС/, Ч.Сэлэнгэ /Биеийн тамирын тэнхим/, Г.Банзрагч /ГГС/ нарыг шагнасан юм.
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Х.Тэрбиш /ББС/, З.Болд /МТС/, Ж.Нямжав/МТС/, Н.Цэвэгсүрэн/ХХИС/, Н.Даваажав /ХХИС/, Л.Уранцэцэг/НШУС/, Л.Чулуунбаатар /НШУС/, Х.Сэлэнгэ /ХЗС/, Р.Уранбилэг /ХЗС/, Д.Баярсайхан /ХЗС/, Б.Энхбаяр/ОУХС/, Ч.Пам-Орлов /ГХСС/, Д.Санжаадорж /БСА/, Ц.Оюунчимэг /О-2-р байр/, Д.Нарангэрэл /Номын сан/, Т.Буяндэлгэр /Лицей/, Г.Энхжаргал /Лицей/, Д.Халтар /Математикийн хүрээлэн/ нарыг шагналаа. Шагнагдсан багш нарыг МУИС-ийн захирал С.Төмөр-Очир хүлээн авч уулзсан бөгөөд амьдралын бүтэн үеэ эрдэм номын бүтээлч үйлст зориулж, түүнийгээ төрд үнэлүүлж буй хүмүүст баяр хүргэлээ.