МУБИС-ийн Сэтгэл судлалын докторант Басанжав овогтой Туяа нь “Өсвөр насны хүүхдийн үнэт зүйл болон амьдралын хэв маягийн хамаарлыг судалсан нь (Ахлах ангийн сурагчдын жишээн дээр)” сэдвээр сэтгэл судлалын ухааны философийн доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалах хурал 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12:00 цагт МУИС-ийн хичээлийн 1-р байрны Дугуй танхимд болно.