МУИС-ийн 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Share Button

МУИС-ийн 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын урилга

Эрхэм хүндэт бүрэлдэхүүн, салбар сургуулийн Эрдмийн зөвлөлийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга та бүхэн:

Д.Сарангэрэл /ШУС-ийн Байгалийн ухааны сургуулийн профессор/

Ж.Төртогтох /ШУС-ийн Нийгмийн ухааны сургуулийн профессор/

Т.Отгонтуул /ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн профессор/

М.Уянга /ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор/

Н.Оюун-Эрдэнэ /ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн профессор/

Б.Мөнх-Өлзий /ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн профессор/

Н.Батдэлгэр /Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн дэд профессор/

Л.Золжаргал /Эрдэнэт сургуулийн Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга/

Д.Бямбадорж /Завхан сургуулийн Сургалт, оюутны албаны дарга/

2022 оны 9 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах МУИС-ийн 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллахыг мэдэгдэе.

Бүтээл хүлээн авах зар

Хугацаа: 2022.06.30-ны өдөр хүртэл байсан хугацааг 2022.08.15-ны өдөр хүртэл эцсийн байдлаар дахин сунгасан тул та бүхэн Эрдэм шинжилгээний хэлтэс (ЭШХ)-ийн ахлах мэргэжилтэн А. Сайнбаярт хүлээлгэж өгнө үү (research@num.edu.mn).

Оролцох заавар: Редакцын зүгээс өгсөн хавсаргасан загварын дагуу бүтээлээ ирүүлнэ. Ирүүлсэн бүтээлүүдийг сэтгүүлийн зохион байгуулах комисс, редакцын зөвлөл хянаж үзээд шаардлага хангасан, хурлын цар хүрээнд багтсан бүтээлүүдийг хуралд илтгэл хэлэлцүүлж оролцохыг урина. Хуралд илтгэгдсэн бүтээлүүдийг эмхэтгэж 80 жилийн ойн хурлын эмхэтгэл хэвлэн нийтлүүлнэ. (Proceedings to be published).

Бүтээл хүлээн авах салбар: Байгалийн шинжлэх ухаан, Хүмүүнлэгийн шинжлэх ухаан, Нийгмийн шинжлэх ухаан, Инженер, технологи, хэрэглээний шинжлэх ухаан.

Бүтээлийн төрөл: МУИС үүсгэн байгуулагдсанаас хойш хийгдсэн судалгааны ажлуудыг дүгнэсэн бүтээлүүд байна (Review articles related to research activities of NUM).

Сэдвийн агуулга: МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн тэнхим нь тухайн салбар шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, цаашид хэрэгжүүлэх шийдэл, арга зам, боловсронгуй болгох зэрэг хүрээнд байна.

Хянан магадлагаа: МУИС-аас эрхлэн гаргадаг сэтгүүлд тавигдах шаардлагын дагуу ирүүлсэн бүтээлд хянан магадлагааг хийнэ. Бүтээлийг редакцын зөвлөлөөс өгөх загварын дагуу бэлтгэсэн байхыг шаардана.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

research@num.edu.mn

Утас: 1140

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар