Профессор С.Дулам, доктор Г.Нандинбилиг нар Италид ажиллаад ирлээ

Share Button
2012 оны 11-р сарын 21-23-нд Италийн нийслэл Ром хотноо ШУА-ийн төв байранд хуралдсан  “The Intangible Elements of Culture in the Ethnoarchaeological Research” [Этноархеалогийн судалгаан дахь соёлын биет бус бүтвэр махбод] сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн профессор С.Дулам, доктор Г.Нандинбилиг нар оролцоод ирлээ. Италийн Этноархеологийн Холбооноос [Associazione Italiana di Etnoarcheologia] зохион байгуулсан тус хурлын эхний өдөр профессор С.Дулам “Traditional Mongolian land characteristics: an ethno-archaeology analysis” сэдвээр, доктор Г.Нандинбилиг “The tradition of stone games among Mongolian children”  сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.  Тус хуралд Итали, Энэтхэг, Румын, Испани, Монака, Франц, АНУ, Канад, ХБНГУ, Серб, Швейцарь, Болгар, Сенегал, Португаль, Их Британи, Камерун, Монгол зэрэг 17 орны 94 эрдэмтэн оролцсон ажээ.
Ром хотод байх үеэрээ МЭ 72-80 оны хооронд Ромын хаан Веспасиан, түүний хүү Титус нарын бариулсан мэсчин боолуудын тулалдаан болдог байсан алдарт Colisea хэмээх амфитеатр, Рoмын эзэнт гүрний хаадын цогцолбор байсан Palatino, Foro Romano, Arco de Constantino, Ватикан дахь Basilica de San Pedro  зэрэг түүх, соёлын дурсгалт газруудаар аялжээ. Профессор С.Дулам, доктор Г.Нандинбилиг нарын зардлыг Италийн Этноархеалогийн Холбоо [Associazione Italiana di Etnoarcheologia] даасан байна.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар