МУИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдааны товч мэдээлэл
МУИС-ийн Удирдах зөвлөл 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
Хэлэлцсэн асуудал: МУИС-ийн бүтэц, зохион байгуулалтын талаар хэлэлцэх тухай.
Шийдвэрлэсэн нь: Төрийн өмчийн зарим боловсролын сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 293 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд МУИС-ийн Удирдах зөвлөл 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар МУИС-ийн бүтэц, зохион байгуулалтын тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Loading...