МУИС-ийн түүхт 80 жилийн ойн хүрээнд МУИСОХ, ОК-оос сэхээтэн бүр эх дэлхийгээ хайрлан хамгаалах, бодитой хувь нэмэр оруулахад уриалан “ҮЛДЭЭХ ДЭЛХИЙ” аяныг 2022.09.18-ны өдөр амжилттай зохион байгуулж, Туул голын Баянзүрхийн товчоо ойролцоох хэсгийг цэвэрлэлээ.
Энэхүү үйл ажиллагаанд нийт 300 гаруй оюутан залуус оролцож нийт 2.2 тонн хог хаягдлыг ангилан түүсэн. Уг үйл ажиллагаанд нэгдсэн 300 гаруй оюутан залуусаараа дамжуулан мянга мянган оюутан залууст эх дэлхийгээ хайрлах соёлыг түгээж, үлгэр жишээ болж байгаадаа баяртай байна.