БАКАЛАВРЫН ТҮВШНИЙ СУРАЛЦАГЧДАД ЗОРИУЛСАН ОЮУТАН СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР
HUSTEP EXCHANGE PROGRAM /АНГЛИ ХЭЛ ДЭЭР ЯВАГДАХ ХӨТӨЛБӨР/
Суралцах хугацаа: 1 улирал /2023.04.01 – 2023.08.31/
Шаардлага:
- Бакалаврын 3-4 түвшний (төгсөх болзол хангаагүй) идэвхтэй суралцаж буй оюутан байх
- Голч оноо 3.0 ба түүнээс дээш
- Англи хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх. TOEFL IBT 79, IELTS 6.5
Бүрдүүлэх материал:
- HUSTEP application form /шивсэн байх/ татах
- Certificate of enrollment /сургуулийн зүгээс бөглөх, гарын үсэг зурах хэсгийг үлдээх/ татах
- Recommendation letter татах
- Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас авах эсвэл англи хэл дээр, тамгатай байх/
- Дүнгийн тодорхойлолт / ТҮЦ машинаас авах эсвэл англи хэл дээр, тамгатай байх/
- Эрүүл мэндийн бичиг татах
- 3 хувь цээж зураг 3*4
- Англи хэлний онооны батламж, TOEFL IBT 79, IELTS 6.5
- Паспортын хуулбар
Тэтгэлэг: JASSO сангийн тэтгэлэгт хамрагдах боломжтой бөгөөд тэтгэлэгт тэнцсэн оюутан сарын 80,000 йены стипенд авна. /JASSO тэтгэлэг нь оюутан солилцоо хөтөлбөрөөс тусдаа бөгөөд сонгон шалгаруулалтыг JASSO сан хийнэ/
Төлбөр: Хамтын ажиллагааны гэрээий дагуу сургалтын төлбөрөөс хөнгөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.
Хамрагдах оюутны тоо: 1 оюутан
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15:00 цаг хүртэл studentaffairs@num.edu.mn имейл хаяг руу 1 багц PDF file болгон явуулна. Бичиг баритын эх хувийг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоотод хүлээлгэн өгнө. Хүлээн авах сүүлийн хугацааг сунгахгүй тул тодруулах асуулт байвал studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдоно уу.
Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалт: Япон хэл судлах боломжгүйг анхаарна уу. https://www.global.hokudai.ac.jp/admissions/exchange-student-admissions/exchange-programs-in-english-hustep/course-curriculum-spring/
JAPANESE LANGUAGE AND CULTURE STUDIES PROGRAM /ЯПОН ХЭЛ, ОРОН СУДЛАЛ/
Суралцах хугацаа: 1 улирал /2022 оны 4-р сар – 2022 оны 8-р сар/
Шаардлага:
- Бакалаврын 2-4 түвшний (төгсөх болзол хангаагүй) идэвхтэй суралцаж буй оюутан байх
- Япон хэл, Япон орон судлал мэргэжлээр суралцаж буй суралцагч байх
- Голч оноо: 3.0 ба түүнээс дээш
- Япон хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх. JLPT N3 level
Бүрдүүлэх материал:
- Application form, checklist татах
- Certificate of enrollment /application form-ын хавсралтад байгаа. Сургуулийн зүгээс бөглөх, гарын үсэг зурах хэсгийг үлдээх/
- Recommendation letter
- Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас авах эсвэл англи хэл дээр, тамгатай байх/
- Дүнгийн тодорхойлолт / ТҮЦ машинаас авах эсвэл англи хэл дээр, тамгатай байх/
- 2 хувь цээж зураг 4,5*3,5
- Япон хэлний онооны батламж JLPT N3 ба түүнээс дээш
- Паспортын хуулбар
- MEXT тэтгэлгийн application form /Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй суралцагчид MEXT вэб сайтаас application form-ийг татаж аван хавсаргана/
Тэтгэлэг: MEXT /Япон улсын засгийн газрын тэтгэлэг/ болон JASSO сангийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тэтгэлэгт тэнцсэн оюутан сарын 80,000 йены стипенд авна. /MEXT болон JASSO тэтгэлэг нь оюутан солилцоо хөтөлбөрөөс тусдаа бөгөөд бүх улсаас материал өгсөн суралцагчдаас шалгаруулж тэтгэлэгт нэр дэвшүүлнэ/
Судлах боломжтой хөтөлбөр: Япон хэл, Япон хэл судлал, Япон орон судлал
Төлбөр: Хамтын ажиллагааны гэрээий дагуу сургалтын төлбөрөөс хөнгөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.
Хамрагдах оюутны тоо: 1 оюутан
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15:00 цаг хүртэл studentaffairs@num.edu.mn имейл хаяг руу 1 багц PDF file болгон явуулна. Бичиг баритын эх хувийг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоотод хүлээлгэн өгнө. Хүлээн авах сүүлийн хугацааг сунгахгүй тул тодруулах асуулт байвал studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдоно уу.
Оюутан, төгсөгчийн хэлтэс