Япон Улсын иргэн IKEDA SOGO-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц суралцагчдын сургалт болон судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх.  ШУС-ийн  Ажил мэргэжил судлал хөтөлбөрөөр элссэн  ахисан түвшний суралцагчид тэтгэлэг олгоно.

Тэтгэлгийн хэмжээ: 50.000 иен

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн 2022-2023 оны намрын хичээлийн жилд магистрын АЖИЛ МЭРГЭЖИЛ СУДЛАЛ-ын хөтөлбөрт элссэн шинэ элсэгч байх,
  2. Жендерийн тэгш байдлыг харгалзах (аль нэг хүйс хэт цөөн бол давуу тал болох боломжтой)

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах
  2. Ажил мэргэжлийн хөтөлбөрт суралцах онцлогийг илэрхийлсэн эссе

          /Эссэ нь 300-аас доошгүй үгтэй, үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн, өөрийн нэрийг бичсэн байна.

Материал хүлээн авах  хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 21-ны 17:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлнэ.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, altanzull.nergui@gmail.com

 

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар