Кёнпүк Үндэсний их сургуулийн 2023 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Share Button

БНСУ-ын Кёнпүк Үндэсний их сургуулийн 2023 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх).
  2. Хамгийн багадаа 2 улирал амжилттай суралцсан байх
  3. Хэлний түвшин: Англи/Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх
  4. Солонгост суралцаж байх хугацаанд Солонгос хэл, судлалын 1 хичээл заавал судлах
  5. Бусад ямар нэгэн тэтгэлэгт шалгараагүй байх
  6. Гадаадын (2 иргэншилтэй) иргэншилгүй байх

Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:

  1. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
  2. Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх/
  3. Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламж, сертификат (байгаа бол давуу тал болно)
  4. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  5. Цээж зураг

Эхний шатанд тэнцсэн тохиолдолд дараах материалыг бүрдүүлж өгөхийг анхаарна уу.

  1. Санхүүгийн баталгаа (нэг улиралд 9000 ам. Доллар)
  2. Сургуулийн тодорхойлолтонд апостиль гэрчилгээ авах

Суралцах хугацаа: 1-2 улирал

Суралцах боломжтой хөтөлбөрийн мэдээлэл:

Spring 2022 Course List at KNU – Google Sheets

Kyungpook National University – Fall 2022 Course List – Google Sheets

KNU English Classes

Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл: Kyungpook National University (knu.ac.kr)

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2022 оны 10 дугаар сарын 14-ний 15:00 цаг хүртэл. Бүрдүүлсэн материалуудаа нэг багц ZIP файл (файлын хэмжээ 5Mb хэтрэхгүй, тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу. Бичиг баримтын эх хувийг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоотод хүлээлгэн өгч баталгаажуулна.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар